“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолттой холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн. Энэ үеэр хотын дарга Үндэсний циркийн хувьчлалтай холбоотой тодруулгад тайлбар хийлээ.

Тэрбээр "Цирк бол Д.Дагвадорж гэдэг хувь хүний бизнесийн асуудал. Цирк балгас болоогүй байх. Өөрсдөө гуйж гуйвшаад авсан мэтээр яриад байгаа. Тийм биш. 2005 онд циркийн байгууллагын төлөөлөл ирж гуйж, сөгдөж мөргөж байгаад циркийн хувьчлалд оролцооч гэж хүсэлт тавьсан. 2006 онд менежментийн хувьчлал хийсэн.

Тиймээс энэ асуудлыг зохион байгуулалттай дайралт гэж харж байна.

Хөрөнгө оруулалтаа өөрөө татаад ажлаа хийж яваа. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр циркийг уламжлал, шинэчлэлд суурилсан орчин үеийн байгууламж болгон, циркийн урлагийн хэв шинжийг нь хадгалсан, ойр орчмын газруудыг нь ногоон байгууламж хэвээр үлдээх гэсэн төсөл явж байгаа гэж би ойлгож байгаа.

Д.Сумъяабазар циркийн газрыг дүүдээ авч өгсөн гэдэг дэмий яриа. Би хотын даргын хувьд тийм бусармаг зүйл хийхгүй" гэлээ.

#онцолсон, #live,