Беларусийн засгийн газар Францын элчин сайд Николас де Лакостег даваа гараг гэхэд тус улсаас гарсан байхыг шаардсаны дараа элчин сайд ням гарагт тус улсыг орхижээ.

57 настай Николас де Лакосте нь өнгөрсөн оны сүүлчээр Минскт суух элчин сайдаар илгээгдсэн боловч тэрээр Ерөнхийлөгч Александр Лукашенкод итгэмжлэх жуух бичгээ өргөн бариагүй гэж орон нутгийн хэвлэлүүд таамаглаж байна. Тэрээр өнгөрсөн арван хоёрдугаар сард ерөнхийлөгчийн оронд Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макейтэй уулзсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулийн дараа санал хураалт будлиантай болсон гэх мэдээлэл тархсан бөгөөд Франц болон Европын Холбоо (ЕХ)-ны бусад орнууд Лукашенкогийн зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон явдлыг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Францын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Никоалс де Лакосте Беларусийн ард түмэнд зориулж үг хэлсэн бөгөөд, уг бичлэгийг маргааш өглөө ЭСЯ-ны вебсайтад байршуулна гэв.

Беларусь улсыг 1994 оноос хойш удирдаж буй 67 настай Лукашенко нь Европын засгийн газруудыг тус услад болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн гэж буруутгаж, сүүлийн хэдэн сард барууны хэд хэдэн улстай харилцаагаа тасалсан. Гуравдугаар сард Латвийн эрх баригчид мөсөн хоккейн аварга шалгаруулах тэмцээнд Беларусийн сөрөг хүчний тугийг ашигласны дараа Латвийн элчин сайдын яамны бүх ажилтнуудыг хөөжээ. Мөн өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын элчин сайд Жули Фишерийн томилгоог хүчингүй болгосон. Жули Фишер нь АНУ-аас тус улсад суух 2008 оноос хойших анхны элчин сайд болох байв.

Эх сурвалж: BBC

#Беларусьд суугаа Францын элчин сайд Минскээс хөөгджээ,