Грек улсад болж, өнөөдөр дүнгээ гаргасан сонирхогчдын ДАШТ-нд Монгол Улсаас таван шатарчин өрсөлдсөн билээ. Тус тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд Монголын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Наранболдын Содбилэгт 1-2 дугаар байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын дэлхийн дэд аварга боллоо.

Түүнчлэн 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан 75 шатарчдаас таван оноогоор 29 дүгээр байр, 2000 хүртэлх олон улсын чансааны ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 54 шатарчнаас 5.5 оноогоор 10 дугаар байр мөн М.Мандухай таван оноогоор 17 дугаар байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 35 шатарчнаас 3.5 оноогоор 29 дүгээр байр эзэлжээ.

Сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид энэ сарын 27-ны өдөр 22:40 цагт эх орондоо газардана.

#Өсвөрийн шилдэг шатарчин Н.Содбилэгт дэлхийн дэд аварга боллоо,