Хятад улс өртөг өндөртэй дэмий хоосон төслүүдийг таслан зогсоох томоохон мэдэгдлийн хүрээнд тус улсын жижиг хотуудад "хэт өндөр барилга" барихыг хязгаарлалаа. Гурван саяас доош хүн амтай хотуудад 150 метрээс өндөр тэнгэр баганадсан барилга, үүнээс дээш хүн амтай хотод 250 метрээс дээш өндөртэй барилга барихыг хоригложээ. Хятадад одоогоор 500 метрээс дээш өндөртэй барилга барихыг хориглосон заалт үйлчилдэг байна.

Хятадын 632 метр өндөр Шанхай цамхаг, Шэньжэнь дэх 599.1 метр өндөр Пинг Ан санхүүгийн төв зэрэг барилгууд дэлхийн хамгийн өндөр барилгын тоонд ордог. Орон нутгийн мэдээлснээр Шанхай, Шэньжэнь зэрэг хүн ам ихтэй хотуудад тэнгэр баганадсан барилгууд хэрэгтэй байж болох ч бусад хотод газрын хомсдол байхгүй бөгөөд эдгээрийг ихэвчлэн дэмий хоосон зорилгоор барьсан гэж дүгнэв.

Хятад улс орон нутгийн бүтээн байгуулагчдын анхаарлыг татахуйц барилга барихад улайран зүтгэж байгааг шүүмжилж, өртөг өндөртэй дэмий хоосон төслүүдийг улам шахалтанд оруулж байна. Энэ оны эхээр тус улс "үзэмжгүй архитектур"-ыг хориглосон.

Мягмар гарагт Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яам болон Онцгой байдлын яам хамтарсан мэдэгдэлдээ гурван сая хүрэхгүй хүн амтай хотод 150 метрээс дээш өндөр барилга барихыг хүсвэл тусгай зөвшөөрөл шаардлагатай гэж тодотгов. Гэхдээ ямар ч тохиолдолд 250 метрээс өндөр барилга барих боломжгүй.

Үүний нэгэн адил гурван саяас дээш хүн амтай хотод тодорхой нөхцөлд 250 метрээс өндөр барилга барих хүсэлт гаргаж болох боловч 500 метрээс дээш өндөр барилга барихыг хатуу хориглоно.

Шинэ дүрмийг зөрчсөн төслүүдэд зөвшөөрөл олгосон албаны хүмүүс "насан туршийн хариуцлага хүлээх болно" гэж мэдэгдэлд нэмж дурдав.

Эх сурвалж: BBC

#Хятад улс хэт өндөр барилга барихыг хязгаарлалаа,