Пүрэв гарагт Хятадын улс төрийн хамгийн чухал уулзалтуудын нэг болох зургаа дахь чуулганаар Хятадын Коммунист нам Ши Жиньпиний улс төрийн байр суурийг бэхжүүлэх "түүхэн тогтоол"-ыг баталжээ.

Намын 100 жилийн түүхийг хураангуйлсан уг баримт бичигт намын гол ололт амжилт, цаашдын чиг хандлагыг тусгасан байна.

Ийм тогтоолыг нам байгуулагдсанаас хойш гурав дахь удаагаа гаргаж байгаа бөгөөд 1945 онд Мао Зэдун, 1981 онд Дэн Сяопин нарт зориулан тус тус баталж байжээ. Энэ алхам нь одоогийн дарга Ши Жиньпинийг намыг үүсгэн байгуулагч Мао болон түүний залгамжлагч Дэн нартай эн зэрэгцүүлэх зорилготой юм.

Зарим ажиглагчид уг тогтоолыг Хятад улс хувь хүнийг тахин шүтэх үзэл рүү буцаж шилжиж магадгүй гэсэн дохио гэж үзэж байна.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн хаалттай хуралдаанд тус намын 19 дүгээр Төв хороо (улсын дээд удирдлага)-ны бүрэн эрхт болон орлон гүйцэтгэгч 370 гаруй гишүүд оролцжээ.

Энэ нь ирэх жил болох үндэсний их хурлын өмнө хийж буй намын удирдагчдын сүүлчийн томоохон уулзалт бөгөөд үндэсний их хурлаар Ши Жиньпин гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох төлөвтэй байгаа юм.

2018 онд Хятад улс ерөнхийлөгчийн хоёр удаа сонгогдох хязгаарлалтыг цуцалснаар Ши Жиньпин насан туршдаа засгийг удирдах боломжтой болсон юм.

Эх сурвалж: BBC

#БНХАУ, #Хятадын Коммунист нам, #ши жиньпин,