Дэлхийн хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтыг Японы “Fugaku” супер компьютер дөрөв дэх удаагаа тэргүүллээ.

“NHK” телевизээр мэдээлж буйгаар, уг супер компьютер олон улсын шинжээчдийн бүлгийн “TOP-500” жагсаалтыг оруулаад бүх томоохон жагсаалтад нэгдүгээрт бичигджээ.

Анх 2020 оны зургаадугаар сард дэлхийн хамгийн хурдан супер компьютероор нэрлэгдэж байсан “Fugaku”-г энэ оны гуравдугаар сард Кобе хот дахь Японы Байгалийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (RIKEN) тооцоолон бодох төвд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн юм. Энэхүү супер компьютерыг “Fujitsu” корпорац RIKEN хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээжээ. “Fugaku” секундэд 415.5 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг байна. Энэ нь секундэд 148.6 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг үзүүлэлтээрээ өмнө нь хамгийн хурдан супер компьютерт тооцогдож байсан Америкийн "Ок-Риж" үндэсний хүрээлэнгийн “Summit” супер компьютероос бараг гурав дахин хурдан гэсэн үг юм. Хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтын гуравдугаарт Америкийн “Sierra” супер компьютер орж байна.

Одоогийн байдлаар “Fugaku”-г цар тахал, хиймэл оюун ухаан, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг зуу гаруй төрлийн судалгаанд ашиглаж байна.

#Fugaku, #супер компьютер,