БНХАУ, АНУ харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тууштай баримталж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай цахим уулзалт хийх үеэрээ мэдэгдлээ.

Хоёр улсын удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалт товлосон ёсоор мягмар гаргийн өглөө эхэлсэн байна. Уулзалт хэдэн цаг үргэлжилнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлжээ. Энэ нь Жо Байденыг 2021 оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр удирдагчийн хийж буй анхны уулзалт юм.

"Хятад, АНУ бие биенээ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, дотоод асуудлаа зохицуулаад зогсохгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой" гэж тэрбээр мэдэгдсэнийг Хятадын төв телевиз уламжилжээ.

Хятад, АНУ уур амьсгалын өөрчлөлт, “COVID-19” цар тахал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудад үр дүнтэй хариу арга хэмжээ авч, олон улсын байдлыг тайван, тогтвортой байлгахын тулд хоёр талын харилцааг эрүүл, тогтвортой байлгах шаардлагатай гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна.

Хятад, АНУ дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хувьд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэж Ши Жиньпин мэдэгджээ.

#АНУ, #ХЯтад, #ши жиньпин,