Live
COVID-19

Коронавирусийн халдвараар нас барсан 29 иргэний гурав нь вакцинд хамрагдсан байжээ

Монгол Улсын хэмжээнд 617 мянган иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байгаа. Тэгвэл вакцин хийлгээд халдвар авсан иргэний тоо 2304 болсон гэж ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээллээ.

Эдгээр иргэд бүгд вакциныхаа эхний тунг хийлгэсэн аж. Мөн нас барсан нийт 29 хүний гурав (хоёр иргэн “Sinopharm”, нэг иргэн “Pfizer”) нь вакцин хийлгэсэн байжээ. Эндээс харахад вакцин таныг 100 хувь хамгаалахгүй гэдгийг анхаарлуулъя. Учир нь иргэд вакцины эхний тундаа хамрагдсан гээд тайвшрах явдал цөөнгүй байгааг албанхан мэдээлж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet