"Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллага 1992 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хөдөлмөрийг үнэлж ирсэн. Энэ оны шилдгүүдээр дараах сэтгүүлчид болон байгууллага тодорчээ.

Ухань хотын нөхцөл байдлыг сурвалжилсан Жан Жан

2020 оны хоёрдугаар сарын эхээр бие даасан сэтгүүлч Жан Жан Шанхайгаас Ухань руу зорчиж, нөхцөл байдлын талаар шууд мэдээлжээ. Тэрээр энэ сурвалжлагаараа 2021 оны "Хил хязгааргүй сэтгүүлчид"-ийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг "Сэтгүүл зүйн эр зориг" төрөлд хүртжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан түүний сурвалжлага нь хэт их ачаалалтай ажиллаж буй эмнэлгүүд, чандарлах газар болон хотын иргэдийн талаар мэдээлэл өгсөн. Үүний дараа тэрээр 2020 оны тавдугаар сарын 14-нд алга болох хүртлээ Ухань хотоос үргэлжлүүлэн мэдээлэл түгээж байсан юм.

Jained Chinese journalist and blogger Zhang Zhan prior to her arrest

Хэсэг хугацааны дараа тэрээр баривчлагдаж, Шанхайд хоригдож байгаа талаар мэдээлэл гарсан байна. 2020 оны арван хоёрдугаар сард түүнийг "үймээн дэгдээсэн" хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон юм.

Тэрээр ялыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр тэрээр ердөө 40 кг жинтэй болсон гэв. Түүний ходоодонд гуурс суулгаж хүчээр хооллож, гуурсыг нь авахуулахгүйн тулд хүлээтэй байдаг байна. Олон улсын хүний ​​эрхийн олон байгууллага давж заалдсан ч тэрээр цагдан хоригдсон хэвээр байгаа юм.

Тагнуулын программыг илчилсэн "Пегасус" төсөл

"Пегасус" төсөл нь 11 орны 80 гаруй сэтгүүлчийг нэгтгэсэн олон улсын консорциум юм. Тэд Израилийн технологийн фирм болох “NSO” группын эзэмшдэг "Пегасус" хэмээх хяналтын программаас нэрээ авсан бөгөөд терроризмтай тэмцэхэд муж улсууд болон тэдний аюулгүй байдлын агентлагуудад туслах зорилготой.

“Пегасус” программыг 2011 оноос хойш олон улсын засгийн газруудад худалдсан бөгөөд үүнийг дор хаяж 11 улсын засгийн газар ашиглаж, сэтгүүлчид, хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид болон сөрөг хүчний зүтгэлтнүүдийг тагнаж чагнадаг байна. Эдгээр орнуудад Мексик, Саудын Араб, Азербайжан, Унгар зэрэг орно.

Энэ дуулиан шуугианыг бүхэлд нь илчилсэн “Пегасус” төсөл энэ жилийн "Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагын "Нөлөөллийн" төрөлд шагнал хүртсэн байна.

Төслийн хүрээнд дэлхий даяар бараг 200 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг тагнаж чагнасан болохыг тогтоожээ. Үүгээр зогсохгүй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор нарын гар утасны дугаарыг ч тагнасан байж магадгүй юм.

Хүний эрхийн сэтгүүлч, шүүмжлэгч Маждолин Хасона

Палестины шүүмжлэгч, сэтгүүлч Маждолин Хасона олон нийтийн анхаарлын төвд байдаг бөгөөд Израиль болон Палестины эрх баригчид түүнийг буруутгаж, хариуцлага тооцож байжээ.

Тэрээр "Би Израилийн хүний ​​эрхийн зөрчил, Израилийн армийн сэтгүүлчдийн эсрэг хийж буй гэмт хэргийг шүүмжилдэг. Би Палестины эрх баригчдын авилгал авдаг явдал болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан явдлыг шүүмжилдэг. Энэ хоёул надад аюул авчирсан" гэж DW-д ярьжээ.

Majdoleen Hassona portrait by the beach

Тэрээр гадаадад сэтгүүлчээр ажиллаж байгаад 2019 оны наймдугаар сард эх орондоо очсон боловч Израилийн тагнуулын алба хориг тавьсны дараа Израилаас гарах боломжгүй болжээ. Тэр цагаас хойш тэрээр Баруун эрэгт гацсан хэдий ч сэтгүүлчийн ажлаа хийсээр байна.

2021 оны зургадугаар сард Палестины нэрт шүүмжлэгч Низар Банатди Палестины цагдаагийн газарт хоригдож байхдаа нас баржээ. Түүнийг Палестины аюулгүй байдлын албаныхан зодож хөнөөсөн гэж ойр дотныхон нь баталдаг. Маждолин Хасона энэ түүхийг сурвалжилж, түүний үхлийн дараах эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилсан бөгөөд үүнийх нь төлөө Палестины цэргүүд түүнийг зодсон байна.

Тэрээр энэ жилийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналын "Тусгаар тогтнол" төрөлд тодорчээ.

Эх сурвалж: Deutsche Welle

#Хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны шилдгүүдийг тодруулжээ,