Японы Ковид-19-ийн тав дахь давлагаа бараг намжсан бөгөөд зарим эрдэмтэд яагаад ийм зүйл болсон талаар таамаг дэвшүүлжээ.

Наймдугаар сарын дундуур Японд Ковид-19 халдвар дээд цэгтээ хүрч, өдөрт 23,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Одоо энэ үзүүлэлт ердөө 170 орчим байгаа бөгөөд энэ сард өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо нэг оронтой тоонд багтсан байна. Энэ бууралтыг олон хүн вакцинжуулалтын түвшин, амны хаалтыг олон нийт хүлээн зөвшөөрсөн болон бусад хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа ч зарим судлаачид ижил төстэй нөхцөлтэй бусад улстай харьцуулахад энэ бууралт онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Генетикийн үндэсний хүрээлэнгийн генетикч Итуро Иноуэ хэлэхдээ Японд “Дельта” омог “SARS-CoV-2” вирусийн бусад хувилбаруудыг устгаж, дараа нь өөрийгөө устгасан гэж үзэж байна гэлээ.

Хэсэг хугацааны турш Иноуэ болон түүний багийн бусад эрдэмтэд “SARS-CoV-2”-ийн мутаци болон вирусийн нөхөн үржихүйд чухал үүрэг гүйцэтгэдэг “nsp14” уурагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.

Ковид-19-ийг үүсгэгчтэй адил РНХ вирусууд нь мутацилагдах маш өндөр чадвартай байдаг нь хүрээлэн буй орчны өөрчлөлтөд хурдан дасан зохицоход тусалдаг. Гэсэн хэдий ч энэ нь муу мутаци хуримтлагдаж, эцэст нь хувилбар бүрэн устахад хүргэдэг. Харин “Nsp14” уураг нь алдаа засах үүрэгтэй бөгөөд вирусийн геномыг сүйрэхгүй байхад тусалдаг байна.

Японы хувьд “Дельта” хувилбарын “nsp14” уурагтай холбоотой “A394V” хэсэгт генетикийн өөрчлөлт буюу алдаа гарсан гэж 6-10 дугаар сар хүртэл цуглуулсан сорьцын генетикийн судалгаанд үндэслэн дүгнэжээ.

Иноуэ “Japan Times” сонинд хэлэхдээ "Мутаци хуримтлагдах тусам энэ нь эцэстээ алдаатай вирус болж, өөрийгөө хувилах боломжгүй болсон" гэжээ. Мөн үүнтэй төстэй вирусийн мутацийг 24 оронд илрүүлсэн гэв. Түүний багийнхан энэ сарын эцэс гэхэд судалгааныхаа үр дүнг нарийвчлан харуулсан нийтлэл гаргахаар төлөвлөж байна.

Байгалийн жамаар устаж үгүй ​​болох онол үнэн байсан ч энэ нь түр зуурын завсарлага гэж Иноуэ сануулав.

Эх сурвалж: RT

#онцолсон, #вакцин, #Коронавирус, #Японд “Дельта” хувилбар учир битүүлгээр устсаныг эрдэмтэд тайлбарлав,