Live
COVID-19

04.13: Сүүлийн 24 цагт 885 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээлэл хийж байна.

Сүүлийн 24 цагт 13 мянган иргэнд PCR шинжилгээ хийхэд халдварын 885 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Харамсалтай нь 2 хүн нас барж, нийт нас баралт 27 болжээ. Өнгөрөгч хоногт 371 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал н.Байгалмаа дараах асуултад хариуллаа.

-Хатуу хөл хорионы үр дүн хэзээ гарах вэ?

-Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос шалтгаалж үр дүн гарна. 15 хоног тогтоосны үр дүнд өвчлөл саармагжина. Тооцооллыг хийгээд явж байна. 15 хоног хөл хориод, дархлаажуулалтын хийхэд хэсэг хугацаанд саармагжаад буцаад өсөх хандлагатай байна. Харин хөл хориог 28 хоног хийгээд, дархлаажуулалтыг 70 хувьд хүргэсэн бол өдөрт бүртгэгдэх тохиолдол 10-20 гэсэн тоонд орж ирэх байсан.

-0-18 насны хэчнээн хүүхэд коронавирусээр өвчлөөд байна вэ?

-3318 хүүхэд халдвараар өвчилсөн. Нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна. 427 нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн.

-Хүүхдүүдээс. PCR шинжилгээ авч, халдварыг илрүүлж байна уу?

-Тийм. Гэхдээ нэг хүртэлх насны хүүхдүүдээс аль болох PCR авахгүйг хичээж байгаа.

-Гэртээ нас барж байгаа тохиолдлуудад оршуулах арга хэмжээг хэрхэн авч байгаа вэ?

-Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ тохиолдлуудад “Буян” компанийн цогцос хадгалах байранд цогцосыг хадгалж байна. Оршуулахдаа 30 хүртэлх хүнийг оролцуулан зохион байгуулж байгаа. Эмнэлэгт нас барсан тохиолдолд эмнэлгийнхээ моорогт тухайн цогцосыг зориулалтын уутанд хадгална гэсэн журам бий. 

-Хөл хорио тогтоосноос хэд хоногийн дараа халдварын тоо буурах вэ?

-Хатуу хөл хорионы хугацаанаас хамаарч тухайн өвчлөлийн явц буурах уу, цаашаа үргэлжлэх үү гэдэг нь шалтгаалдаг. 15 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 25-н гэхэд өвчлөл бага зэрэг буураад,  хөл хорионы дараа дахин ихсэнэ.  Долоодугаар сарын дундуур ялимгүй буурах хандлагатай байна. Хэрвээ хөл хориог 28 хоногийн дараа гэж үзвэл өвчлөлийн тоо огцом буурч, долоодугаар сар гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош гарна гэсэн судалгаа бий. Харин энэ хөл хорио ЭМЯ-ныхаа ачааллыг түр зуур ч болов хөнгөвчлөх ач холбогдолтой. 

-Хэдэн эмч халдвар аваад байна вэ?

-Хамгийн сүүлийн тоймоор 397 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Үүнээс 278 нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, бусад нь гэр бүлийн гишүүдээсээ халдвар авчээ.

-Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Дархлаагаа дэмжиж, витамин C, D хэрэглэж байгаа. Хүндээр өвдөж байгаа тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийж байна.

-Халдвар аваад эдгэрсэн ч сөрөг нөлөө гарах уу?  

-Хөнгөн болон шинж тэмдэггүй өвдсөн хүмүүст сөрөг нөлөө нь бага. Маш хүнд, хүндэвтэр хүмүүст уушгины өөрчлөлт, удаан хугацаагаар ядрах, сэтгэл гутрах гэсэн шинж тэмдэгүүд гарч байна гэсэн судалгаа бий. Монгол Улсын хувьд өвчний түүхээ цуглуулаад, энэ судалгааг хийж байна.

ДЭЛХИЙД:

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet