ДЭЛХИЙН МЭДЭЭ

Британийн кино академийн шагналтнууд тодорлоо

Британийн кино, телевизийн урлагийн академийн (BAFTA) 74 дэх удаагийн шагналын эздийг  тодрууллаа. Энэ удаагийн шагнал гардуулах ёслол цахимаар болж, Лондон хотын Альберт-холлоос шагналтнуудын нэрсийг зарлан, уран бүтээлчидтэй онлайнаар холбогджээ.

Уралдааныг зохион байгуулагчид ёслолын үеэр Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн, ханхүү Филиппийн дурсгалыг хүндэтгэж буйгаа илэрхийлж байлаа. Тэрбээр Британийн кино, телевизийн урлагийн академийг  1959-1966  тэргүүлж байсан ерөнхийлөгч билээ.

2008 оны санхүүгийн хямралын үеэр орон гэргүй болж, АНУ-аар хэсүүчлэхэд хүрсэн хүмүүсийн тухай өгүүлэх “Нүүдэлчдийн орон” кино энэ жилийн наадмын шилдгүүдийн жагсаалтыг тэргүүллээ. Хятад гаралтай найруулагч Хлоя Жаогийн энэхүү бүтээл шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ. Мөн киноны гол дүрийг бүтээсэн Фрэнсис Макдорманд шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарчээ.

Шилдэг эрэгтэй жүжигчин номинацид өдгөө 83 настай жүжигчин Энтони Хопкинс “Эцэг” киноны дүрээр хүртэж байна. Одоогоос 24 жилийн өмнө тэрбээр мөн энэ номинацийн шагналыг авч байв.

Эх сурвалж: ВВС

4 сэтгэгдэл

  1. The Stainless Steel Store

    2021-10-06

    great and also fantastic blog. I actually intend to thank you,
    for offering us far better information.

  2. click here

    2021-10-06

    This article is actually a pleasant one it assists new web users, who are wishing for blogging.

  3. Cliff

    2021-10-07

    fantastiske og også fantastisk blogg. Jeg virkelig ønsker å takke deg, for å gi oss bedre informasjon.

  4. Chi Knopf

    2022-03-05

    This text is priceless. When can I find out more?

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet