ХҮҮХЭД

Өдрийн дэглэмтэй хүүхдүүд цагаа зөв ашиглаж сурдаг

Өглөө тогтсон цагт босох, хичээлээ хийх, тоглох, амрах, хооллох зэрэг өдөр тутмын амьдралдаа хуваарь гаргаж, дэглэм тогтоох нь хүүхдүүд, төдийгүй насанд хүрсэн хүмүүст ч тустайг мэргэжилтнүүд онцолж байна.

Багаасаа өдрийн тогтсон дэглэмтэй болж, түүнийгээ мөрдөж сурсан хүүхдүүд том болоод цагаа зөв ашиглах, анхаарлаа төвлөрүүлж ажиллах зэрэг сайн дадал зуршилтай болдогийг судлаачид тогтоолоо.

АНУ-ын Олбанийн их сургуулиас ахлах дамжааны 292 оюутныг хамруулсан судалгаа хийжээ. Бага болон өсвөр насандаа тогтсон цагийн хуваарь, дэглэмийн дагуу хийх зүйлээ төлөвлөн амжуулж сурсан оюутнууд цагийг маш сайн ашигладаг бөгөөд хичээл, амралт, гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх цагаа зохицуулж чадаж байв. Мөн тэд нэг зүйлд анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг учир сурлагадаа амжилт гаргах тохиолдол олон аж.

Судалгааны багийн ахлагч Женифер Вейл өдрийн дэглэмтэй болж, түүнийгээ мөрддөг хүмүүс стресст бага өртдөг, хүнд хэцүү нөхцөлийг даван туулах тэсвэр тэвчээртэй байдгийг мөн онцолжээ.

Эх сурвалж: Сайенс Дэйли

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet