COVID-19

“Жонсон, Жонсон”-ы дархлаажуулалтын төвийг хаалаа

АНУ-ын Жоржия мужийн захиргаа коронавирусээс урьдчилан сэргийлэх “Жонсон, Жонсон”-ы дархлаажуулалтын төвийг хаасан байна. Учир нь тус компанийн вакцин хийлгэсэн найман хүнээс хариу урвал илэрсэн тул ийм арга хэмжээ авсан аж. Энэхүү вакциныг хийлгэсэн найман хүнд ухаан алдах, бөөлжис цутгах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрчээ. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар, вакцин хийлгэсний дараа илэрсэн энэ шинж тэмдгийг гаж нөлөө гэж үзэж буй тул дархлаажуулалтыг зогсоох нь зүйтэй гэнэ.

Үүнээс өмнө Умард Каролина, Колорадо муж дахь “Жонсон, Жонсон”-ы дархлаажуулалтын хоёр төвийг мөн ийм шалтгаанаар хаасан билээ. Хоёр мужид нийт 28 хүнд гаж нөлөө илэрснээс дөрвөн хүнийг эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлжээ.

Эх сурвалж: CBS

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet