Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын 23 дугаар хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сархын 26-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Хуралдааныг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Оросын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүлж, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан яамд, агентлагийн төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр хоёр улсын худалдаа, шинжлэх ухаан, эдийн засаг, техник, байгаль орчин, боловсролын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийг тохиролцож, дүнгээр нь Протокол байгуулав.

Ковид 19 цар тахалын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлт энэ онд сэргэж буйг талууд тэмдэглэж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид хамтран хэрэгжүүлэхээр ярилцав. Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа бүхэлдээ амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, "УБТЗ" ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын суурь бүтцийг шинэчлэх, тарифыг индексжүүлэх ажлыг үе шаттайгаар урагшлуулах, Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах дэд бүтцийг сайжруулах ажлыг идэвхжүүлэх , манай улсын эрчим хүчний объектуудыг шинэчлэх чиглэлээр тохиролцсон төслүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

#онцолсон, #live, #Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан,