COVID-19

Covid-19: Хамгийн чухал нь хугацаа бус хоёр тунг хоёунг нь тариулах чухал

Дэлхийн хэмжээнд цар тахлыг эхний ээлжинд хяналтандаа авахын тулд вакцинжуулалтдаа ихээхэн анхаарал хандуулаад байгаа билээ. Израиль, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Бахрейн зэрэг улс  хүн амынхаа нэлээд хувийг вакцинжуулаад байна. Харин АНУ, Канад зэрэг улсад вакцинжуулалт харьцангуй удаашралтай байна.  Вакцинжуулалт удаашралтай байгаа нь зарим вакцины нийлүүлэлтийн хомсдол,  санхүүжилт хүрэлцэхгүй байх, эрүүл мэндийн тогтолцооны муу байгаагийн үр дүн юм. Дээр дурдсан бэрхшээлүүдээс үүдэлтэйгээр дэлхийн зарим улсад вакцины хоёр дахь тунгаа дөрөв хүртлэх долоо хоногийн дараа хийлгэх тохиолдол олонтоо бүртгэгдэж байгаа юм. Нью-Йоркийн Рочестерийн их сургуулийн микробиологич, дархлаа судлаач Дэвид Топхэм “Вакцины хоёр дахь тунг тогтсон хугацаанд нь хийлгэхгүй байх нь асуудал биш” гэжээ.

What if I don't get my second Covid-19 vaccine dose on time? | Gavi, the  Vaccine Alliance

“Pfizer-BioNTech”-ийн  эмнэлзүйн туршилтад оролцогчид 21 хоногийн зайтай, “Moderna”-гийн оролцогчид 28 хоногийн зайтай хоёр дахь тунгаа хийлгэсэн. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш дөрвөн долоо хоногоос өмнө эсвэл эхний тунгаас 42 хоногийн дараа тариулах нь зүгээр гэж мэдэгджээ. Түүнчлэн тус байгууллагаас хамгийн чухал нь хугацаа бус хоёр тунг хоёунг нь тариулах чухал гэдгийг онцолжээ.

Дэлхийн дахины өргөнөөр хэрэглэж буй  “Ковид-19”-ийн  вакцин хоёр тунгаас бүрдэж байгаа. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс вакцин хоорондын хугацаа чухал биш хэмээсэн ч зургаан долоо хоногийн дотор вакцины хоёр дахь тунг хийлгэх нь чухал гэдгийг мөн онцолсон байна. Эхний тун нь хамгаалалт бий болгох хэдий ч  “Pfizer-BioNTech”, “Moderna”, “Sputnik” вакцины хоёр дахь тун нь “Ковид-19”-ийн халдварын 10 тохиолдол тутмын есөөс нь хамгаалдаг болох нь батлагдсан.

Харин “AstraZenica” болон “Sinopharm”-ын вакцинууд халдварын 10 тохиолдлын долоогоос хамгаалдаг байна.

Эх. сурвалж: https://www.gavi.org/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet