СУДАЛГАА: Халдвар авсан хүнээс шинж тэмдэг илрэх дундаж хоног ТАВАН өдөр гэдгийг эрдэмтэд эцэслэн тогтоолоо
Өнөөдрийн 11.00 цагийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр тус яамны ШУТ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор н.Оюунсүрэн мэдээлэл өглөө. Түүний мэдээллээс онцлох өгүүлбэрийг хүргэе.
ДЭЛХИЙ ДАХИН ДАХЬ СУДАЛГАА:
- Дэлхий дээр коронавирусийн халдварын эсрэг вакцин хөгжүүлэх 276 судалгаа хийгдэж байна. Үүний 87 нь хүн дээрх туршилтандаа орсон.
- Мутацид орсон хоёр хувилбар хүнээс хүнд халдварлах чадвар маш хурдан байна. Тэр дундаа 60-аас дээш насныханд.
- Өндөр чийгшил, тархалт хоёр шууд хамааралтайг тогтоогоод байна. Хуурай цаг уур вирусийг дэмждэг байж болзошгүйг судлаачид хэлж эхэллээ. Монголчуудын хувьд эрсдэлтэй цаг уурт амьдарч байна гэсэн үг.
- Шинж тэмдэг илрэх дундаж хоног 5 хоног гэдэг нь тогтоогдлоо.

- Хүн амын хөдөлгөөнийг 20 хувьд хориход л тархалтыг 30 хувиар бууруулж, оргил үеийн хугацааг хойшлуулж байна.

- Хар, ногоон, цагаан цай (халуун) нь вирусийг бууруулдаг болох нь тогтоогдсон. Судалгааг цааш үргэлжлүүлэхээр болсон.
Манай улсын хувьд тэргүүлэх 7 чиглэлд тэр дундаа доорх тэргүүлэх чиглэлд судалгаа хийсэн.

- Монгол Улс дахь тархвар зүйн судалгааг хийж, хоёр төсөл ДЭМБ-аас зарласан төсөлд шалгарсан.


Хариулах