Нийслэлийн өнгө үзэмжид хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрдөө хөдөлмөрөө үнэлүүлэн Алтан гадас одон хүртсэн ТҮК-ийн ажилчин н.Батмөнх, н.Жаргалсайхан, н.Бямбадорж нарт ард түмэн сэтгэлийн бэлгээ дуучин М.Нарантуяагаар (Нара) дамжуулан өглөө.

Иргэдээс нийт 24.277.419 төгрөг цугларчээ. Энэ тухай Нара "Алтан гадас одонгоор хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн гурван хөдөлмөрч иргэнийхээ баяр дээр нь баяр нэмж олноороо давалгаалан баярлуулъя гэж илгээсэн мөнгөний дүн 24.277.419₮ болсон. 15 орчим сая төгрөг цуглах үед энэ мөнгийг шагнал авсан гурван хүнд хувааж бэлэг болгон өгье. Илүү нэмэгдвэл н.Батмөнх ахад өгье гэж шийдсэн байсан. Хэлснийхээ дагуу н.Жаргалсайхан, н.Бямбадорж ахдаа тав, таван сая төгрөгийг үлдсэн 14.277.000 төгрөгийг н.Батмөнх ахад хүлээлгэн өглөө" гэжээ.

Тэгвэл эдгээр гурван эрхэм ард түмнийхээ өгсөн бэлгийн хариу болгож, дундаасаа хоёр сая төгрөгийг Түлэнхийн төвд хандивласан байна.

May be an image of 10 people, people standing, flower and indoor
May be an image of money