ХҮҮХЭД

Хүүхдийг бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд заавал хамруулах нь зөв гэв

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хүүхдээ хамруулахаас татгалзсан эцэг эхэд шийтгэл ногдуулах нь зөв гэж Европын хүний эрхийн шүүх үзлээ. Чехэд халдварт өвчний вакцинд хүүхдүүдийг заавал хамруулна гэсэн шийдвэрийг эцэг эхчүүд эсэргүүцэн шүүхэд хандаад байсан юм.

Тодруулбал, хүүхдүүдийг заавал вакцинд хамруулах ёстой бөгөөд хүндэтгэх, онцгой шалтгаангүйгээр дархлаажуулалтад хамруулаагүй тохиолдолд  хүүхдийг улсын болон хувийн цэцэрлэгт хүлээн авахаас татгалзаж байна.

Харин энэ нь хүний эрхийг хамгаалах Европын конвенцийн наймдугаар заалтыг зөрчиж, хувийн амьдралыг нь үл хүндэтгэж байна гэж эцэг эхчүүд үзсэн аж. Чехийн эрх баригчдын энэ шийдвэр иргэдийнхээ эрүүл хамгаалахад чиглэсэн, хүний эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй арга хэмжээ гэж шүүгчид онцлов.

Ташрамд, хүүхдийг вакцинд хамруулахгүй байх нь түүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдэл гэдгийг ДЭМБ анхааруулдаг.

Эх сурвалж: Ньюсру

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet