ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британи даяар гашуудал зарлалаа

Их Британийн Хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн, консорт ханхүү Филипп 99 насандаа таалал төгсөж, улс орон даяар гашуудал зарлалаа. Ирэх зургадугаар сарын 10-нд 100 насыг зооглох байсан Филипп ийнхүү хорвоогоос хальсанд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Английн шашны тэргүүн нар  Хааны гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар 16-нд ханхүү Филипп эмнэлэгт хэвтсэн бөгөөд гуравдугаар сарын эхээр зүрхний хагалгаанд орсон юм. Эдинбургийн гүн Филипптэй салах ёс хийх хугацаа албан ёсоор 20 хоног үргэлжилнэ.

Их Британид цар тахал газар авч, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон хязгаарлалтын дэглэм үйлчилж буй тул ханхүү Филиппийн оршуулах ёслол гэр бүлийн хүрээнд, цомхон болох төлөвтэй. Эдинбургийн гүн таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн иргэд Винзорын цамхаг, Бакинхемийн ордны дэргэд цуглаж, цэцэг, ил захидал өргөсөөр байна.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet