АНУ чиглэлийн зорчигчдод ковидын шинжилгээний журмыг чангатгахаар болжээ. Мөн улс орнууд “Омикрон” хувилбарын хоруу чанар, вакцины хамгаалалтаас зайлсхийх чадвар тодорхойгүй энэ үед хилээ чангатгасаар байна.

АНУ улсдаа нэвтэрч буй бүх агаарын зорчигчдоос нислэг хөөрснөөс хойш нэг өдрийн дотор ковидын шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэхийг шаардах журам тогтооно гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) мягмар гарагт мэдэгдэв.

Одоогийн байдлаар вакцин хийлгэсэн олон улсын аялагчид гурав хоногийн дотор сөрөг шинжилгээний хариугаа баталгаажуулах боломжтой байна. Нэг өдрийн дотор шинжилгээний хариуг баталгаажуулах шинэ шаардлага нь АНУ-ын иргэд болон гадаадын иргэдэд хамаарна гэв.

Мөн CDC нь гадаадын 80 орчим чиглэлийг "дөрөвдүгээр түвшин"-ий ангилалд оруулсан нь ковидын хязгаарлалтын хамгийн өндөр түвшин бөгөөд америкчуудыг эдгээр чиглэлд зорчихыг хориглодог байна.

Ази тив

Шинээр гадаадын иргэдийг хүлээж авахгүй гэж мэдэгдээд байсан Япон улсад лхагва гарагт шинэ хувилбарын хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Тус улс Африкийн 10 оронд оршин суугчийн статустай гадаадын иргэдийг нэвтрүүлэх хоригоо өргөжүүлнэ гэж мэдэгдэв.

Түүнчлэн баасан гарагаас эхлэн Хонконг нь Япон, Португали, Швед гэсэн гурван улсаас ирж буй өөрийн оршин суугч биш аялагчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх журмаа өргөжүүлэхээр болжээ.

Өмнөд Солонгосын Дотоод хэрэг болон Аюулгүй байдлын сайд Жон Хэ Чеол Нигери улсаас сэжигтэй тохиолдол орж ирсний дараа “Омикрон”-оос сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгахыг уриалав. Тус улсад одоогоор “Омикрон”-ны тохиолдол батлагдаагүй байна.

Passengers wearing masks to prevent the spread of the coronavirus disease (COVID-19), walk at a subway station in Hong Kong, China December 1, 2021. REUTERS/Lam Yik

Түүнчлэн Малайз улс “Омикрон”-ны тохиолдол бүртгэгдсэн орнуудаас аялагчид хүлээж авахаа түр хугацаагаар хоригложээ.

Бусад улс орнуудад тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Австрали улсад шинэ хувилбараар халдварласан байж болзошгүй хоёр хүн Сидней хотын хэд хэдэн газруудаар зорчсон гэж мэдэгдсэн бол Данид халдвартай нь батлагдсан нэг хүн томоохон концертод оролцсон гэж мэдээлжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) "Аялал жуулчлалыг бүхэлд нь хориглох нь олон улсад тархахаас сэргийлж чадахгүй бөгөөд энэ нь хүний ​​амь нас, амьдралд хүнд дарамт учруулна" гэж мэдэгдээд, өвчтэй, эрсдэлтэй, 60 ба түүнээс дээш насны болон вакцинд хамрагдаагүй хүмүүсийг аяллаа хойшлуулахыг зөвлөж байна.

Вакцин

“Moderna” компанийн гүйцэтгэх захирал ковидын вакцин “Омикрон”-ы эсрэг үр дүнтэй байж чадах эсэх талаарх асуудлыг дэвшүүлсний дараа санхүүгийн зах зээл уналтад орж, компанийн хөрөнгө оруулагчид түгшүүртэй байдалд байна.

Харин дэлхийн эрүүл мэндийн салбарынхан урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүсийг вакцин хийлгэхийг уриалсаар байна.

Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид “Sky News”-т хэлэхдээ "Хамгийн сайн хамгаалах арга бол вакцин хэвээр байна. Вакцин нь үр дүн багатай байж болзошгүй ч бид яг тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ энэ нь өвчний хүндрэлийн эсрэг үр дүнтэй хэвээр байх магадлал өндөр" гэж хэлэв.

Европын Анагаах Ухааны Агентлагийн гүйцэтгэх захирал Эмер Күүк өмнө нь лабораторийн шинжилгээгээр вакцин хийлгэсэн хүмүүсийн цусанд шинэ хувилбарыг саармагжуулах хангалттай эсрэг бие байгаа эсэхийг ойрын долоо хоногуудад тодорхой болно гэж өмнө нь хэлсэн.

A person wearing a face mask shops, as the spread of the coronavirus disease (COVID-19) continues in London, Britain, November 30, 2021. REUTERS/Hannah McKay

Европын холбоо 5-11 хүртэлх насны хүүхдийн вакцинжуулалтыг долоо хоногоор наашлуулж энэ сарын 13-нд эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

“BioNTech”-ийн гүйцэтгэх захирал “Pfizer”-тай хамтран хийсэн вакцин нь “Омикрон”-оос үүдэлтэй өвчний хүндрэлээс өндөр үр дүнтэй хамгаална гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ, Их Британи, АНУ шинэ хувилбарын эсрэг нэмэлт тунгийн хөтөлбөрөө өргөжүүлээд байна.

Долоо хоногийн өмнө Африкийн өмнөд хэсэгт анх мэдээлсэн “Омикрон” нь арав гаруй оронд тархсан бөгөөд хамгийн сүүлд Нигери энэ хувилбарын тохиолдлыг мэдээлсэн. Мөн хойд Африкийн орноос ирсэн хүнд анхны тохиолдол бүртгэгдсэнийг Саудын Араб баталжээ.

Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар 56 улс “Омикрон”-оос сэргийлэх зорилгоор аялал жуулчлалын арга хэмжээг хэрэгжүүлж байна гэж ДЭМБ мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Коронавирус, #Омикрон,