Өвчтөний буруу хөлийг тайрсан Австри мэс засалчид торгууль оногдуулжээ. Эмч өндөр настай өвчтөний зүүн хөлийн тайрах ёстой байсан боловч баруун хөлийг нь тайрсан бөгөөд энэ алдааг хоёр өдрийн дараа илрүүлсэн байна.

Энэ хэрэгт холбогдох шүүх хурал лхагва гарагт Линц хотод болж, эмчийг ноцтой хайхрамжгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж, 2700 еврогийн торгууль оногдуулжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хагалгаанд орсон өвчтөн нас барсан бөгөөд бэлэвсэн эхнэрт нь мөн 5000 еврогийн нөхөн төлбөр олгохоор шийдвэр гарсан байна.

Өвчтөн өнгөрсөн тавдугаар сард хөлөө тайруулахаар эмнэлэгт очсон боловч мэс засалч буруу мөчийг тайрсан бөгөөд энэ алдаа нь хагалгаанаас хоёр өдрийн дараа боолт солих үед илэрч, өвчтөнд нөгөө хөлийг нь тайрах шаардлагатайг хэлсэн байна.

Шүүх дээр мэс засалч мэс заслын тасагт даалгавар өгөх дараалалд алдаа гарсан гэж мэдүүлсэн бөгөөд яагаад зүүн хөлөө биш баруун хөлийг нь тэмдэглэсэн талаар асуухад "Би мэдэхгүй байна" гэж хариулжээ.

Хэрэг гарснаас хойш тэрээр өөр эмнэлэг рүү шилжиж, торгуулийнх нь тал хувийг түдгэлзүүлсэн байна.

1995 онд ижил төрлийн хэрэг гарч байжээ. АНУ-ын нэгэн эмч чихрийн шижинтэй өвчтөний буруу хөлийг тайрч байснаа хагалгааны дундуур мэдсэн байна. Тэрбээр булчин, шөрмөсөнд зүсэлт хийсэн байсан бөгөөд мэс заслыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй байжээ.

Эх сурвалж: BBC

#Австри улсад өвчтөний буруу хөлийг тайрсан мэс засалчид торгууль оногдуулжээ,