Дөрөвдүгээр сард багтаан 2,100 орчим иргэнийг татаж авна

Засгийн газрын зүгээс гадаад улс орноос иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд дөрөвдүгээр сард 2,100 орчим иргэнийг татаж авах аж.

Өнөөдрийн тухайд, Cөүл-Улаанбаатарын нислэгээр 164 иргэн эх орондоо ирлээ. Гадаадаас ирж буй иргэдэд 7 хоног тусгаарлагдах шинэ журам үйлчилж байгаа. Харин вакцины 1, 2 тунд хамрагдсан бол гэрээр тусгаарлагдах юм.

Хариулах