МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4 дүгээр түвшний оюутан, “Лантуун Дохио” ТББ-ын сайн дурын ажилтан Б.Цагаанцоожтой “Ид шидийн уут” аяны талаар ярилцлаа. Тэрбээр сайн дурын ажил хийж бусдад халуун сэтгэл түгээж яваа нэгэн билээ.

- Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Цагаанцоож гэдэг. МУИС-ийн сэтгүүлзүйн дөрөвдүгээр курсын оюутан, мөн “Лантуун Дохио” төрийн бус байгууллагад сайн дурын ажил хийдэг. Энэ жилийн “Ид шидийн уут” аяны зохион байгуулалтад ажиллаж байна.

- “Ид шидийн уут” аян хэдэн оноос зохион байгуулагдаж эхэлсэн бэ?

-“Ид шидийн уут” аян нь анх Ганжавхлан ахын санаачилгаар 2012 оноос “Сэтгэлийн мянган бэлэг” нэртэйгээр эхэлж байсан. Хүүхдүүдэд бэлэг тараах гэсэн санаан дээр үндэслэсэн. Гэсэн ч зүгээр л шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг тарааснаар тэр хавийн асуудал шийдэгдэхгүй юм байна гэдгийг ойлгоод “Ид шидийн орон 1,2” төвийг үүсгэн байгуулсан гэдэг юм. Энэ жил бидний зургаа дахь жил. 

Ид шидийн уут 2019 аянд оролцож буй нь. 2019.12.22. Төв аймаг, Зуунмод сум. Гэрэл зургийг  “Лантуун дохио” ТББ-ын сайн дурын ажилтан.

- Тэгэхээр “Ид шидийн орон” төвийг үүсгэн байгуулах сэдэл нь “Ид шидийн уут” аянаас үүдэлтэй гэсэн үг үү. “Ид шидийн орон” төв ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Бид “Ид шидийн уут бол эмзэглэл, Ид шидийн орон бол шийдэл юм” гэж ярьдаг. “Ид шидийн уут” аяны хүрээнд зөвхөн бэлэг тараагаад өнгөрдөг биш олон талын судалгааг хийж түүгээрээ хүрч ажиллах ёстой цэгүүдийг тогтоодог. Үүний үндсэн дээр “Ид шидийн орон 1” төв маань 2017 онд Баянхошуу, Зүүнсалаанд баригдсан. Голчлон хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлж хүүхдүүдийн асуудал шийдэгдтэл түр хугацаагаар тэднийг байрлуулдаг. Мөн улсын бүртгэлд бүртгэгдэх боломжгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулдаг. Ер нь “Ид шидийн орон” төв маань хүчирхийлэл их гардаг захын дүүргүүдэд байрладаг л даа. 

Энэ жил бид цасан охин, өвлийн өвгөнийхөө хувцсыг шинэчлэх гэж байгаа юм. Тэгээд хил хааснаас болоод даавуу, материалын үнэ өссөн байсан. Боломжтой бол өвлийн өвгөний дээл, цасан охины хувцас зэргийг хандивлаж болно.

Гэвч нэг асуудал нь “Ид шидийн орон 1” төв хүчирхийлэл гарсны дараа хүүхдүүдийг хамгаалдаг ч дахин гарахаас сэргийлж чадахгүй байсан. Тиймээс “Ид шидийн орон 2” гэж эхний төвөөсөө гурав дахин том төвийг Улиастайн эцэст барьсан түүхтэй. Энэ төв маань хүчирхийлэл гарахаас сэргийлж боловсрол руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. Хүүхдэд зориулсан сургалтууд, бага болон ахлах бүлгийн цэцэрлэгийн ангитай.

- Ямар, ямар төрлийн сургалтууд явагддаг вэ? 

-Янз бүрийн л сургалтууд л байдаг. Балет, иог, чөлөөт бүжиг, ардын бүжиг, гитар, морин хуур, спорт өрөлт, жиү жицү гэх мэт. 

- Сайн дурын багш нар байдаг уу?

-Тийм. Сайн дурын багш нар ч бий, цалинтай ажилладаг мэргэжлийн багш нар ч бий. Аль болох боломжоороо л хүүхдүүдэд юм заах гээд явдаг даа. Харин сургалтад хамрагдах хүүхдүүдийн хувьд ямар сургалт гэдгээсээ хамааран янз бүрийн ангилалтай. Ихэвчлэн тэр хавийн хүүхдүүд сургалтад хамрагддаг. 

- Сургалтад нь ямар нэгэн үнэ төлбөр бий юу?

-Зарим сургалтын төлбөр нь нэг ширхэг иштэй чихэр ч юм уу эсвэл дахин боловсруулагдах хог байдаг. Учир нь төлбөргүй гэвэл хүүхдүүд хайнга хандах гээд байдаг тал ажиглагддаг.

Аян болж өндөрлөсний хойно нэг их урт амьсгаа аваад “яавал тэр хүмүүст тусалж чадах вэ?” гэдэг бодолтой үлддэг дээ.

- Одоогоор “Ид шидийн орон” төв хэдэн ажилтантай вэ. Сайн дурын ажилтнаа хэрхэн шалгаруулан авдаг вэ? 

-Ойролцоогоор 2 төв тус бүр 20 ажилтантай. Мөн сайн дурын нийт 300 гаруй залуус байдаг. Хавар, намартаа нэг удаа сайн дурын ажилтны элсэлтээ авдаг. Ямар нэг шалгуур гэхээсээ илүүтэй эхлээд залуусаа бүртгэж авна. Харин тэдгээр залуус явц дундаа өөрсдийн оролцоогоороо шигшигдчихдэг. Бүртгүүлээд л орхичихдог залуус байхад маш идэвхтэйгээр тууштай явах залуус ч бий. Ер нь бол өөрсдийнх нь оролцоо тэдний шалгуур болдог доо. 

Хүүхдүүдэд бэлэг тарааж байна. 2021.12.22.  Төв аймаг, Зуунмод сум. Гэрэл зургийг  “Лантуун дохио” ТББ-ын сайн дурын ажилтан.

- “Ид шидийн уут” аянд оролцоод, сайн дурын ажил хийхэд ямар байдаг вэ? 

-Би 2019 онд сайн дурын ажилтнаар элсэж байсан юм. Тэр жил “Ид шидийн уут” аянд оролцохдоо өвлийн өвөө, цасан охид, гацуур модыг анх удаа хараад маш их баярлаж байгаа хүүхдүүдтэй уулзсан. Тэдний нүд гэрэлтэж байдаг. Түүнийг хараад дагаж баярлана, урам авна. Гэвч түүний хажуугаар хүүхдүүд нь даарчихсан, өлсчихсөн байхад хажууд нь архи уугаад суудаг аав ээж нар ч бий. Тэднийг харахаар уйлмаар санагддаг. Ер нь бол баяр хөөр, эмзэглэлийг хамтад нь мэдрүүлдэг тийм аян. Тэгээд л аян болж өндөрлөсний хойно нэг их урт амьсгаа аваад “яавал тэр хүмүүст тусалж чадах вэ?” гэдэг бодолтой үлддэг дээ.

- Энэ жил “Ид шидийн уут” аянд оролцож хандив өгөх хүсэлтэй залуус олон байгаа байх. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Өвлийн өвгөний бэлгэд багтах нэг ширхэг иштэй чихэр ч байсан хамаагүй сэтгэлийн хандивыг бид маш баяртай хүлээж авах болно. Бас энэ жил бид цасан охин, өвлийн өвгөнийхөө хувцсыг шинэчлэх гэж байгаа юм. Тэгээд хил хааснаас болоод даавуу, материалын үнэ өссөн байсан. Боломжтой бол өвлийн өвгөний дээл, цасан охины хувцас зэргийг хандивлаж болно.

Мөн “Ид шидийн орон” гээд маш олон зүйлийг бүтээхэд тусалсан түлхүүрийн оосор бий. Жишээ нь төв маань цонхгүй болчхоод байхад тэр түлхүүрийн оосрын борлуулалтаар цонхны зардлаа босгож байсан. Энэ мэт жижигхэн худалдан авалтаар дамжуулан ид шидийг бүтээж болно. Түлхүүрийн оосор авах бол “Blue Sky”-ын нэг давхарт байрлах “Alpha book” номын дэлгүүрээс авах боломжтой.

- Аян хэр удаан үргэлжлэхээр зохион байгуулагдаж байгаа вэ? Хэднийг хүртэл хандив хүлээж авах вэ?

-“Ид шидийн уут” аян маань жил бүрийн 11 дүгээр сарын эхээр эхэлдэг ч энэ жилийн хувьд зохион байгуулалтын шалтгааны улмаас энэ сарын 20-оос эхэлж байна. Бэлэг түгээлтийн гол ажил маань 12 дугаар сарын 18,19 болон 25,26 гэсэн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд болоод дуусна. Тэгэхээр бэлэг тараах хүртэл хандив хүлээж авна.

- Хандив болон мөнгөн тусламжийг хянах шилэн данс байдаг уу. Түүнийг яаж зохицуулдаг вэ?

-Тийм ээ. Шилэн данстай. Lantuu.mn сайтад нэвтрэн хандив цэс рүү ороход тухайн хандив өгсний маргааш нь бүхий л орлого зарлага ил тод байдлаар нийтэд харагддаг. Хэрэв хандив өгөхийг хүсвэл манай цахим дээрх дансны дугаар руу гүйлгээний утгаа тодорхой бичээд явуулж болно. 

- Энэ бүх хугацаанд та бүхнийг тасралтгүй дэмжин, туслалцаа үзүүлж хамтран ажилладаг байгууллага эсвэл хувь хүн байгаа юу?

-Мэдээж байгаа. Манай дотоодын үйлдвэр компаниуд биднийг маш сайн дэмждэг. Жишээ нь: “Тод оймс” компани жил бүр хүүхдүүдэд 1000-2000 оймс хандивладаг бол “АПУ” компани 2019 онд 10000 маамуу сүү, 10000 жүүс хандивлаж байсан. Мөн Alpha Book Hippocards, Banana mall зэрэг газруудад хийгдсэн худалдан авалтын тодорхой хувь манайд хандив болон орж ирдэг.

- Зөвхөн Улаанбаатарт гэлтгүй, бусад аймаг болон гадаад улс орнуудаас үйл ажиллагаанд нь оролцох боломжтой юу?

-Мэдээж. Америк болон Австрали улсад амьдардаг хүмүүс маань өдөр бүр 1 доллар хандивладаг. Ид шидтэй ах, эгч төсөлд бүртгүүлсэн эх нутагтаа байгаа залуус маань ч бас өдөрт 100 төгрөг эсвэл 500 төгрөг тогтмол хандивладаг. “Ид шидтэй ах, эгч” төслөөр бий болсон орлогыг “Ид шидийн орон 1,2” төвийнхөө урсгал зардалд ашигладаг. 

- “Ид шидийн уут” аян шинэ жилийг тохиолдуулан хүүхдүүдэд аз жаргалыг бэлэглэх зорилготой аян. Тэгвэл энэ аянд оюутан залуус бид хэрхэн гар бие оролцох боломжтой вэ? 

-“Хүнд илүү юм гэж байдаггүй, илүүчлэх сэтгэл гэж байдаг” гэдэг шиг хэрвээ хүсвэл ямар ч төрлийн хандив байлаа гэсэн бид нээлттэй хүлээж авна. “Ид шидийн уут” аянд нэг өдөрт 17-18 баг хүчээ дайчлан ажилладаг. Тиймээс машин, унаагаараа тусласан ч болно. Хандивыг ид шидийн орон 2 дугаар байранд хүлээн авч байгаа, ирэх долоо хоног гэхэд хотын төвд байршилтай манай шинэ оффис үүд хаалгаа нээнэ, тэнд ч бас аваачаад өгч болно шүү. /инээв/

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа, цаашдын ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Ид шидийн орон хэн бүхэнд нээлттэй шүү.

Ид шидийн уут аянтай холбогдох утас:  77076996, 91336878
Аянд нэгдэж хандив өргөх данс: 5011455609

Ярилцлага авсан:
Л.Ундрах
Б.Маралмаа
Д.Анударь
Т.Тэргэл
А.Энэрэл

#“Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төв, #Ид шидийн уут,