УОК хуралдаж, Засгийн газарт коронавирус халдварын нөхцөл байдлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу БШУЯ, ХНХЯ, ЭМЯ-наас тус тус саналууд ирүүлэн хичээл сургалтын үйл ажилгаатай холбоотой дараах зохицуулалт шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ тухай БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар цэцэрлэгийн амралттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа нийслэлд арванхоёрдугаар сарын 13-наас, орон нутагт арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн 2022 оны нэгдүгээр сарын 31-ийг дуустал түр хугацаагаар зогсооно. Тэгэхдээ олон жилийн нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан, эцэг эхчүүдийн саналд үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогссон энэ цаг үед эрсдэлт бүлгийн тухайлбал, гэртээ асран хамгаалагчгүй цоожлогдон үлддэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэх мэт зайлшгүй цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдах шаардлагатай хүүхдүүдийг хамруулна" гэв.

#онцолсон, #live,