ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Хугацаат цэргийн алба хаагчид харуулын даргаа буудаж хөнөөгөөд галт зэвсэгтэй зугтжээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус суман дахь хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ. Тэд галт зэвсэг, байлдааны 50 сумтай явсан байна.

Цэргүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг өнгөрөгч шөнөөс эхлэн цэрэг, цагдаагийнхан хамтран явуулж эхэлжээ.

Ташрамд, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн Цэргийн 0214-р ангийн офицер өнгөрсөн хоёрдугаар сард өөрийгөө боомилж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан удаатай.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet