ДЭЛХИЙН МЭДЭЭ

ДЭЛХИЙ: Дундаж давхарга хумигдаж байна

Өнгөрсөн онд цар тахал дэлхий даяар тархсны улмаас иргэдийн орлого багасан, дундаж давхарга хумигдаж байгааг эдийн засагчид анхааруулж байна. 2020 онд ойролцоогоор 150 сая буюу Их Британи, ХБНГУ-ын хүн амыг нийлүүлсэнтэй тэнцүү тооны хүн нийгэм, эдийн засгийн дундаж давхаргаас уруудаж, ядуу гэсэн ангилалд орсон нь 1990-ээд оноос хойш анх удаа тохиож буй үзэгдэл юм.

Дундаж давхаргын иргэд ядуурсан хамгийн олон тохиолдол Өмнөд Ази, Африкийн орнуудад ажиглагдаж байгааг “Блүүмберг” онцолжээ. АНУ-д төвтэй “Пью” судалгааны төвийн мэдэгдэж буйгаар, өдөрт 10-20 ам.доллартай тэнцэх хэмжээний орлоготой иргэдийг дундаж давхаргад хамруулдаг. Харин Брукингсийн хүрээлэнгээс гаргасан шатлалаар өдрийн орлого нь 10 ам.доллароос 100 ам.доллар хүрдэг хүмүүс бол  дундаж давхаргынхан аж.

Дэлхийн хүн амыг гурав хуваасны нэг хэсэг буюу 2.5 тэрбум хүн дундаж давхаргад багтдаг. Харин цар тахлын улмаас иргэдийн орлого багасан, дундаж давхарга хумигдаж байгаа бөгөөд Энэтхэгт л гэхэд өнгөрсөн онд 32 сая хүний өдрийн орлого 10 ам.доллароос доош оржээ.

Эх сурвалж: Блүүмберг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet