КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.12.07/

Сүүлийн 24 цагт халдварын 310 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа. Тохиолдлуудын гурав нь зөөвөрлөгдөж, 196 нь Улаанбаатар хотод, 111 нь орон нутагт батлагджээ. 4,046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 772 нь хүүхэд бол 168 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн,

  1. 1,558 хүний биеийн байдал хөнгөн,
  2. 1,947 хүний биеийн байдал хүндэвтэр,
  3. 472 хүний биеийн байдал хүнд,
  4. 69 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,950 болсон бол гэрийн ажиглалтад 7,635 хүн байгаа аж.

Мөн 2,262,099 хүн вакцины I тунд, 2,154,593 хүн вакцины II тунд, 765,968 хүн III тунд хамрагджээ.

#онцолсон, #Коронавирус, #эмя,