"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож илтгэл хэлэлцүүлсэн.

Тэрбээр "Монголчууд онлайн үйлчилгээний индексээр дэлхийд дундаж, харилцаа холбооны дэд бүтцээр өндөр буюу хангалттай сайн гэсэн үнэлгээтэй явдаг. Энэ оны долдугаар сараас авлигын гомдлыг 11-11 тусгай дугаараар авдаг болсон. Өнөөдрийн байдлаар авлига, албан тушаалтай холбоотой 21 гомдол ирж, АТГ шалгаж байгаа. Хүнд сурталтай холбоотой 1252 гомдол иржээ. Үүний ихэнх нь хөдөлмөр халамжийн үйлчилгээ, дүүргийн газрын алба, албан хаагчдын ур чадвар, ажилдаа хайнга байгаатай холбоотой гомдол байна. Төрийн үйлчилгээг цахим болгосноор бүтээмж, өрсөлдөх чадвар маш хурдан нэмэгдэх боломжтой. Тухайлбал E-Mongolia платформ 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж 52.8 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн судалгааг хөндлөнгийн судлаачид гаргаж өгсөн. Ахмадууд болон зорилтот зарим бүлэг ухаалаг утас хэрэглэхэд хүндрэлтэй байгаа. Тийм учраас E-Mongolia багийн зүгээс дарга, цэрэг хамаарахгүйгээр сүүлийн гурван сар захын дүүргүүдэд ажиллаж утсанд апп суулгаж, ашиглах зааврыг нэгд нэгэнгүй зааж өгсөн. Энэ нь видео контент бэлтгэхээс илүү үр дүнтэй байсан. Цаашид E-Mongolia платформыг улам сайжруулна. Иргэдийн гомдол ирүүлж байгаа үйлчилгээнүүдийг цахимжуулна” гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ

#Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia платформ иргэдийн 52.8 тэрбум төгрөгийг хэмнэсэн,