ХҮҮХЭД

Хүүхдийг шийтгэсний гор 10 жилийн дараа илэрдэг

Хүүхэд насандаа шийтгүүлж, бие махбодын хүчирхийлэл амссаны хор нөлөө шууд биш, харин олон жилийн дараа сэтгэл зүй, зан авирт илэрч байдгийг эрдэмтэд онцолж байна. Шийтгэлийн хор уршиг хүүхдийн сэтгэл санаанд удаан нөлөөлдөггүй, мартагддаг гэж хүмүүс бодох нь олонтаа. Гэвч энэ нь тийм биш гэдгийг АНУ-ын Миссурийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулж байна. Мэргэжилтнүүд бага насандаа шийтгүүлж, зодуулсан хүүхдүүд дунд сургуулийн тавдугаар анги, эсвэл бүр өсвөр насандаа зан авир нь өөрчлөгдөж, сэтгэл зүй нь тогтворгүй болдогийг 1840 өрхийн хүүхдийг судалснаар тогтоосон аж.

Хүүхдүүдийн 15 сар, хоёр ойтой, 12 настай байх үеийнх нь мэдээллүүдийг, эцэг эхийнх нь харилцаа, гэр бүлийн дотоод уур амьсгал, хүмүүжлийн аргыг нийгмийн ажилтнууд, багш нар, хүүхэд хамгаалах төвийнхөн, хөрш болон эцэг эхчүүдийн өөрсдийнх нь өгч буй мэдээлэлтэй харьцуулан судалсан байна.

Үүний дүнд бие махбодийн шийтгэл амссан хүүхдүүд том болох тусмаа, тэр дундаа өсвөр насандаа түрэмгий авир гаргах, түргэн уурлах нь элбэг байдгийг тогтоосон аж. Мөн ийм хүүхдүүд өрөвч, бусдад туслахаас татгалздаггүйг ч судлаачид онцолжээ.

Эх сурвалж: Сайенс Дэйли

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet