Галт уулын хорт хийнээс болж агаарт утаа, үнс цацагдсаны дараа Испани улс Ла Пальма арлын 30 мянга гаруй хүнийг гэртээ тусгаарлагдахыг тушаажээ.

Есдүгээр сарын 19-с хойш 85 хоногийн турш бага идэвхжилттэй байсан Камбре Виежа галт уул ням гарагт дэлбэрсэн юм. Испанийн Канарын арлуудын бүс нутгийн засаг захиргаа агаарт хүхрийн давхар исэл нэмэгдсэн тул галт уулын ойролцоох гурван хотын оршин суугчдыг гэртээ байхыг тушаасан гэж “Agence France Presse” мэдээлэв.

Бүс нутгийн захиргаа "Хаалга, цонх, хаалтуудаа хааж, гаднаас агаар орохоос сэргийлж, боломжтой бол гэрийнхээ хамгийн гаднах орчноос алслагдсан өрөөнд өөрийгөө тусгаарла" гэж анхааруулжээ. Мөн орон нутгийн удирдлагууд оршин суугчдад агааржуулагч, халаалтаа унтрааж, хаалга, цонхоо наалтаар битүүмжлэхийг зөвлөв.

Мэдэгдэлд "Хэрэв та гадаа байгаа бол машин нь аюулгүй газар биш гэдгийг ойлгож, хамгийн эхний олдсон барилга дотор өөрийгөө тусгаарлаарай" гэж мэдэгджээ.

Испанийн Үндэсний Газарзүйн Хүрээлэнгийн ажилтан Ставрос Мелетлидисийн хэлснээр одоогийн дэлбэрэлт нь 500 гаруй жилийн өмнө бүртгэл хийж эхэлснээс хойш Ла Пальма дээр болсон бүх галт уулын дэлбэрэлтүүдээс хамгийн урт үргэлжилж байгаа нь гэж “Reuters” агентлагт мэдээлэв.

Европын хиймэл дагуулын “Коперник” хөтөлбөр 1193 га газар, 3000 гаруй барилга байгууламж галт уулын хайлмагт өртсөн болохыг тогтоожээ. Мөн есдүгээр сарын 19-с хойш 7000 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Ла Пальма галт уулын дэлбэрэлт гурван сар хүртэл үргэлжилж магадгүй гэж Испанийн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: The Hill

#Галт уулын хорт хий, #Испани улс Ла Пальма арал,