Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хорионы хатуу дэглэм тогтоох саналыг дэмжсэнгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөл хорионы хатуу дэглэмд шилжих асуудлыг хэлэлцсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжсэнгүй. Уг нь ЭМЯ-наас энэ сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоох тухай саналаа танилцуулсан байна. Гэвч Ерөнхий сайд хөл хорио тогтоохыг эсэргүүцсэн тул УОК асуудлыг судлаад дахин оруулахаар болжээ.

Хариулах