ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мьянмар: Цэргийн эргэлт гарснаас хойш 564 хүн амиа алджээ

Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш өнөөг хүртэл эсэргүүцлийн хөдөлгөөн, цэргийнхний гарт нийтдээ 564 хүний амь үрэгдсэн гэж  Мьянмарын улс төрийн хоригдлуудад туслах ассоциацийн цахим хуудсанд нийтэлжээ.

Төрийн эргэлтийн дараа орон даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг цэргийнхэн дарахын тулд хүч хэрэглэн, хүүхэд, эмэгтэйчүүдийн амийг хөнөөж байгааг ч хүний эрхийн байгууллагууд анхааруулж буй. Мөн энэ хугацаанд 2667 хүнийг цагдан хорьсон бол 38 хүнд ял оноосон байна. Түүнчлэн цэргийн дэглэмийг эсэргүүцсэн 425 хүнийг баривчлах зөвшөөрөл олгоод байгааг Мьянмарын улс төрийн хоригдлуудад туслах ассоциаци мэдэгдлээ.

Олон улсын хүүхдийн төлөөх “Save the Children” байгууллага Мьянмарын үймээний хөлд 43 хүүхэд үрэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Ньюсру

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet