АНУ-ын Конгресс Хятадын Шинжааны бүс нутгаас импортолж буй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд албадан хөдөлмөр эрхлэгчид оролцоогүй гэдгийг нотлохыг шаардсан хуулийн төслийг баталлаа.

АНУ Хятадыг Шинжааны лалын шашинт Уйгур үндэстний цөөнхийг хэлмэгдүүлсэн, хоморголон устгасан гэж буруутгаж байгаа ч Хятад улс үүнийг удаа дараа няцаасаар ирсэн билээ.

Шинэ хуулийн төслийг Конгрессын нэг гишүүнээс бусад бүх гишүүний саналаар пүрэв гарагт баталжээ. Одоо “Уйгурын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх тухай хуул”-ийн төсөл хүчин төгөлдөр болохоос өмнө Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай юм.

Цагаан ордон хэдэн сарын турш энэ хуулийн талаар байр сууриа илэрхийлэхээс зайлсхийж байсан боловч энэ долоо хоногийн эхээр хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки ерөнхийлөгч гарын үсэг зурна гэж мэдэгдсэн.

АНУ Хятадыг байгалийн баялаг ихтэй баруун бүс нутагт боолчлол, хоморголон устгал үйлдэж байна гэж буруутгадаг. Харин бараа бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлтийн асуудлаас болж үндэстэн дамнасан корпорацууд энэ хуулийг бизнест хэрхэн нөлөөлөх талаар асуудал дэвшүүлж, лоббидож байсан юм. Хуулийн төслийг “Coca-Cola”, “Nike”, “Apple” зэрэг томоохон компаниуд шүүмжилж байв.

Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Бээжингийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижианаас АНУ-ын шинэ хориг арга хэмжээний талаар асуухад “АНУ-ын зарим улс төрчид үзэл суртлын үндсэн дээр шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлэх арга хэрэгсэл болгож байна. Энэ нь зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчимд харшлах юм. Мөн энэ үйлдэл нь дэлхийн аж үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалд заналхийлж, хор хөнөөл учруулж, олон улсын худалдааны дүрэм журмыг алдагдуулахаас цаашгүй" гэж хариулжээ.

Энэ сарын эхээр Их Британи, Австрали, АНУ, Канад улсууд Хятадын хүний ​​эрхийг зөрчиж байгаа ноцтой үйлдлийг эсэргүүцэн 2022 оны хоёрдугаар сард зохион байгуулагдах Бээжингийн өвлийн олимпын наадамд дипломат ажилтнуудаа оролцуулахгүй гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

#Уйгур, #ХЯтад,