НИЙГЭМ

Аварга Э.Оюунболд шүүхэд ханджээ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд нийтэд зарлаж, Засгийн газрын хурлаар хүртэл хэлэлцсэн билээ.

Тэгвэл шинэхэн аварга Э.Оюунболд тус асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргалаа.

Нэхэмжлэлд:
Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг долоо хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet