2021 онд дэлхий даяар болсон байгалийн гамшигт үзэгдлүүдийн хамгийн том 10 нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд нийтдээ 170.3 тэрбум долларын хохирол учруулсан гэсэн судалгааны дүн гарсан байна.

Их Британийн “Christian Aid” хүмүүнлэгийн байгууллагын хийсэн судалгаагаар хамгийн их хор хөнөөлтэй 10 байгалийн гамшигт үзэгдэл тус бүр дор хаяж 1.5 тэрбум долларын хохирол учруулсан бол Айда хар салхи дангаараа 65 тэрбум долларын хохирол учруулжээ.

Эдгээр тооцооллын ихэнх нь зөвхөн даатгуулсан хохирол дээр үндэслэсэн тул бодит санхүүгийн хохирол илүү өндөр байх магадлалтай гэж судалгааны дагалдах мэдэгдэлд дурдсан байна.

Мөн 2021 онд болсон байгалийн гамшгийн хохирол 100 тэрбум доллароос давсан бөгөөд ийм хэмжээний хохирол 2011 оноос хойш зургаа дахь удаагаа тохиолдож байна гэж “Aon” даатгалын компани анхааруулсныг “Christian Aid” тэмдэглэв.

“Christian Aid”-ийн мэдээлснээр 2021 онд хамгийн их хохирол учруулсан байгалийн үзэгдлүүд:

  • Айда хар салхи - 65 тэрбум доллар
  • Европын үер - 43 тэрбум доллар
  • Техасын өвлийн шуурга — 23 тэрбум доллар
  • Хэнань үер (Хятад) — 17.6 тэрбум доллар
  • Бритиш Колумбын үер - 7.5 тэрбум доллар
  • Францын хүйтний урсгал - 5.6 тэрбум доллар
  • Яас хар салхи (Энэтхэг, Бангладеш) — 3 тэрбум доллар
  • Австралийн үер - 2.1 тэрбум доллар
  • Ин-фа хар салхи (Хятад, Филиппин, Япон) - 2 тэрбум доллар
  • Тауктае хар салхи (Энэтхэг, Шри Ланка, Мальдив) — 1.5 тэрбум доллар.

Чинээлэг орнуудад хөрөнгийн үнэлгээ өндөр, мөн даатгалд хамрагдаж чаддаг тул санхүүгийн хохирлын хэмжээ ихэвчлэн өндөр гардаг гэж тайланд дурджээ.

Цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн бөгөөд бүр ч аймшигтай үзэгдлүүд цаашид үргэлжлэх болно гэж “Axios” сайтын Эндрю Фредман, Киа Кокаличева нар тэмдэглэв.

Түүнчлэн Шотландын Глазго хотод болсон COP26 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтаар олон сэдэв яригдсан ч хорт хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулж, үүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол дэлхий хохирсоор байх болно гэж “Christian Aid”-ийн тайланд дурдсан байна.

"Глазгод нэг томоохон зүйлийг орхигдуулсан нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сүйрэл, хохирлыг арилгах сан юм. Энэ бол 2022 онд Египтэд болох “COP27”-ийн үеэр шийдвэрлэх шаардлагатай гол асуудлын нэг" гэж судалгаанд онцолжээ.

Эх сурвалж: Axios

#онцолсон, #байгалийн гамшиг,