ДЭЛХИЙН МЭДЭЭ

Фэйсбүүкийн 533 хэрэглэгчийн мэдээлэл дэлгэгджээ

Олон нийтийн фэйсбүүк сүлжээний 533 сая хэрэглэгчийн мэдээллийг хакеруудын форумд дэлгэсэн тухай “Бизнес Инсайдер” мэдээлжээ. Цахим аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Хадсон Рок” компанийн захирал Элон Гэлийн мэдээлснээр, АНУ-ын 32 сая, Саудын Арабын 28 сая, ОХУ-ын 10 орчим сая хэрэглэгчийн мэдээлэл уг форумд нийтлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, фейсбүүк хэрэглэдэг 106 орны 533 сая хэрэглэгчийн овог нэр, байршил, төрсөн он сар зэрэг мэдээлэл хакеруудын гарт оржээ. Дээрх мэдээллийг гэмт хэрэгт ашиглаж болзошгүйг мэргэжилтнүүд мөн анхааруулж буй.

Фейсбүүк сүлжээ энэ асуудлын талаар “2019 онд болсон хэрэг. Үүнийг тухайн үед бид шийдсэн” гэж мэдэгдсэн аж.  Олон сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан анхны тохиолдол энэ биш. 2019 онд АНУ-ын эрх баригчид ийм шалтгаанаар фейсбүүк компанид таван тэрбум ам.долларын торгууль ногдуулж байв.

Эх сурвалж: Бизнес Инсайдер

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet