COVID-19

Цар тахлын дараа эдийн засгаараа тэргүүлэх орнуудыг нэрлэв

Дэлхий даяар дэгдэж, олон сая хүний аминд хүрээд буй цар тахлын улмаас улс орнуудын эдийн засаг, бизнесийн салбар ч чамгүй хохирч буй. 2021 онд эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч, цар тахыг хохирол багатай даван туулан, улмаар коронавирусийн халдвар намжсаны дараа дэлхийд тэргүүлэх улс орнуудын тухай таамаглалыг “Блүүмберг” дэвшүүлжээ.

Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, цар тахлын дараа дэлхийн эдийн засаг хэр хугацаанд сэргэх нь дархлаажуулалт, улс орнуудын авч хэрэгжүүлсэн оновчтой арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдээс ихээхэн хамаарахаар байна. Өндөр хөгжилтэй орнууд дундаас АНУ эдийн засгаараа тэргүүлэх байраа сууриа авч үлдэх шинжтэй байгаа бол Франц, ХБНГУ, Япон, Их Британи зэрэг улсуудын эдийн засаг бусдаасаа удаан сэргэх, эдийн засгийн үзүүлэлтүүд нь агших бололтой.

Харин хөгжиж буй орнуудаас БНХАУ цар тахлын дараа эдийн засаг нь хамгийн хурдан сэргэж, хөгжлөөрөө тэргүүлэх нь. Дэлхийн олон оронд эдийн засаг хүндэрсэн 2020 онд ч БНХАУ-ын эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарсан билээ. Түүнчлэн бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь хурдан сэргэж, үйл ажиллагаа нь хэвийн болсныг Засгийн газрынх нь оновчтой шийдвэртэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж буй. Харин Бразил, Энэтхэг, ОХУ-ын хувьд ард иргэдээ хэр хугацаанд вакцинжуулах, хямралаас сэргийлэх ямар арга хэмжээ авахаас эдийн засаг нь ихээхэн хамаарна.

Эх сурвалж: Блүүмберг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet