СОЁЛ УРЛАГ

Соёлын сайд Ч.Номин Электрон хөгжим, тайз, эвент арга хэмжээ зохион байгуулагчдын төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.Олон нийтэд зориулсан тайзны арга хэмжээ, зохион байгуулагч компани, студиуд уран бүтээлчид сүүлийн жилүүдэд нэмэгдэж техник, технологийн хувьд ч хөгжиж байгаа. Энэ салбарын уран бүтээлчдэд төрийн зүгээс нийгмийн халамж, дэмжлэг дутмаг байдаг.

Тайзны уран бүтээлчид өөрсдийн хөрөнгө оруулалтаар, орчин үеийн дэвшилтэд, техник тоног төхөөрөмж, технологийн шийдлүүд гарган ажиллаж байгаа. Төрийн зүгээс бодлогоор энэ салбарын гаалийн болон бусад татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийллээ. Салбарыг хөгжүүлэхэд бодлогын төвшинд төр, хувийн хэвшлийн харилцааг сайжруулан хамтран ажиллах шаардлагатай байгааг тодотгон. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн төслийн сонгон шалгаруулалтын, мэдээ мэдээллийг нийтэд хүртээмжтэй ил тод болгох, залуу уран бүтээлчдээ нээлттэй тэгш оролцуулах.

Томоохон арга хэмжээ зохион байгуулах газруудыг сэргээн засварлах, багтаамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд дээр анхаарал тавих. Мөн жилд нэг удаа бодлогоор нээлттэй сонгон шалгаруулалт хийж олон улсын томоохон уран бүтээлчдээс бүрдсэн нэгдсэн фестиваль зохион байгуулж, тайзны нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэн ажиллахыг хүслээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet