Хойд Солонгос энэ долоо хоногт "хэт авиан пуужин" харвасан нь байгаа амжилттай оносон гэж тус улсын төрийн мэдээллийн "KCNA" агентлаг пүрэв гарагт мэдээлжээ. Энэ нь Хойд Солонгосын хийсэн ийм төрлийн пуужингийн хоёр дахь туршилт юм.

Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сард анх удаа хэт авиан пуужин туршсан бөгөөд лхагва гарагт хийсэн пуужингийн туршилт нь АНУ, Өмнөд Солонгос, Японы засгийн газруудын шүүмжлэлд өртсөн билээ.

Хэт авиан зэвсэг нь баллистик пуужингаас доогуур нисдэг бөгөөд дууны хурдаас тав дахин хурдан буюу цагт 6200 км хурдлах чадвартай. Шинжээчдийн үзэж байгаагаар хэт авиан зэвсгийн гол онцлог нь хурд биш, харин маневрлах чадвар юм.

Лхагва гарагийн туршилтаар Хойд Солонгосын хэт авиан пуужин өргөгчөөс хөөрснийхөө дараа 120 км хажуу тийш маневр хийж, 700 км зайд байрласан байг амжилттай оносон гэж “KCNA” мэдээлэв. Мөн энэ туршилт нь нислэгийн удирдлага, өвлийн улиралд ажиллах чадвар зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийг баталгаажуулсан байна.

Түүнчлэн "Хэт авиан пуужингийн салбарт хийсэн туршилтуудын дараалсан амжилтууд нь улсын стратегийн зэвсэгт хүчнийг шинэчлэх ажлыг түргэсгэсгэхэд стратегийн ач холбогдолтой" гэж “KCNA”-ийн мэдээнд дурджээ.

2017 оноос хойш цөмийн бөмбөг, алсын тусгалтай тив хоорондын баллистик пуужин (ICBM) туршаагүй ч сүүлийн жилүүдэд Хойд Солонгос нь Өмнөд Солонгос, АНУ зэрэг улсуудын эзэмшдэг пуужингийн довтолгооноос хамгаалах системийг даван туулах чадвартай төдийгүй маневрлах чадвартай хэд хэдэн пуужин, цэнэгт хошууг туршсан.

Хэт авиан зэвсгийг дараагийн үеийн зэвсэг гэж үздэг бөгөөд улс орнууд энэ төрлийн зэвсгийн хөгжүүлэлтэд анхаарахын зэрэгцээ хамгаалалтын системд давхар ач холбогдол өгдөг. Өнгөрсөн сард АНУ Аляскийн нутаг дэвсгэрт баллистик пуужин болон хэт авиан зэвсгийг хянах чадвартай пуужингийн довтолгооноос хамгаалах системд зориулсан 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй алсын тусгалын радар барьж дуусгасан билээ.

Эх сурвалж: Reuters

#Хойд Солонгосын хэт авиан пуужингийн туршилт амжилттай боллоо,