COVID-19

Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

Вакцины эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Харин хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Вакцины хоёр тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.

Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарч хамт олноороо тамхилахгүй байх амны хаалтаа байнга зүүж хэвшихийг анхааруулж байна. Энэ сарын 3-ны өдрөөс дархлажуулалтын вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.

Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ энэ сард вакцины эхний тунг хийж, ирэх сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийн хоёр дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet