ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Чөтгөрийн гутал” бүтээгчдийг “Nike” компани шүүхэд өгчээ

Уланд нь хүний цусны дусал шахаж, хурц улаан, хар өнгөөс бүтсэн “Чөтгөрийн гутал” пүүзийг зохион бүтээсэн Нью-Йоркийн уран бүтээлчдийг “Nike” компани шүүхэд өгчээ. “Nike Air Max 97”-аас үндэслэн зохион бүтээсэн энэхүү пүүзийг 1018 ам.долларын үнэтэйгээр даваа гарагт худалдаанд гаргасан бөгөөд 666 хос гутал хэдхэн минутын дотор зарагдаж дууссан гэж мэдэгдэж буй.

“Чөтгөрийн гутал” тусгай цуглуулгыг Брүүклиний уран бүтээлчдийн MSCHF нэгдэл, реп дуучин Лил Нас Икс нар хамтран зохион бүтээсэн бөгөөд гутлын уланд хүний цусыг бэхтэй холин хийснээрээ дуулиан тариад байв. Үүнээс гадна пүүз дээр Luke 10:18 гэж бичсэн нь тэнгэрээс муу ёрын сүнс бууж ирсэн тухай өгүүлдэг Лукагийн Евангели судрын аравдугаар бүлэг, 18 дахь хэсгийг илэрхийлсэн ажэ

Нью-Йоркийн Зүүн тойргийн шүүхэд гомдол гаргахдаа “Nike” компани бүтээгдэхүүний тэмдэг, логог хууль бусаар ашигласан гэж уран бүтээлчдийг буруутгаж байна. Мөн шашны зүтгэлтнүүд, консерватив үзэлтнүүд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж буйг ихэд шүүмжилж буй.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet