Пүрэв гарагт Баруун Австрали мужийн Онслоу хотод агаарын температур Цельсийн 50.7 хэмд хүрчээ. Энэ нь Австрали түүхэн дэх хамгийн халуун өдөр буюу 1962 онд Өмнөд Австрали мужид бүртгэгдсэн дээд амжилттай адилхан байгаа юм.

Баасан гарагт Онслоу болон ойр орчмын бүс нутгуудад агаарын температур бага зэрэг нэмэгдэхэд рекордыг дахин эвдэж магадгүй гэж мэдээлж байна.

Өнгөрсөн сард Баруун Австрали мужид томоохон ойн түймэр гарсан тухай мэдээлсэн бөгөөд Маргарет голын ойролцоо гарсан нэг түймэр 6000 гаруй га талбай шатаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр жилийн энэ үед Онслоугийн дундаж температур 36.5 хэм байдаг айна. Пүрэв гарагт Марди, Роэбурн гэх өөр хоёр хотод агаарын температур 50 хэмийг давсан байна.

Цаг уурын товчоо пүрэв гарагт орон нутгийн цагаар 14:26-д Онслоу хотын агаарын хэм Австралийн дээд амжилттай тэнцсэн гэдгийг баталжээ. Тус байгууллагын мэргэжилтэн Люк Хантингтоны хэлснээр тус нутагт аадар бороо ороогүйгээс халуун агаар хуримтлагдсан байна.

Тэрээр хүмүүсийг гэртээ байж агааржуулагч ажиллуулах, эсвэл гадаа байх шаардлагатай бол сүүдэрт байж, шингэнээ хадгалахын тулд онцгой анхаарахыг зөвлөв.

“BBC”-ийн цаг уурын мэдээлэгч Крис Фоукс хэлэхдээ баасан гарагт агаарын температур бага зэрэг нэмэгдэх боловч дараагийн өдрүүдэд агаарын хэм багасна гэв.

Өнгөрсөн долоон жил түүхэн дэх хамгийн халуун жилүүд байсныг Европын Холбооны хиймэл дагуулын системийн тайлан баталснаас хойш хэдхэн хоногийн дараа Австралид дээд амжилт тогтоосон халуун өдөр тохиож байна.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж халууны давлагаа улам ихсэж, уур амьсгал эрс тэс болж байна.

Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш дэлхий аль хэдийн ойролцоогоор Цельсийн 1.2 хэмээр дулаарсан бөгөөд дэлхийн засгийн газрууд хорт хийн ялгарлыг эрс бууруулахгүй бол агаарын температур өссөөр байх болно.

Эх сурвалж: BBC

#Австралид агаарын хэм 50.7C-д хүрч тивийн дээд амжилтыг давтлаа,