ӨНӨӨДӨР: Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар
- Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
- Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
- Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрийг хүртэл хатуу хөл хорионд шилжих тухай саналыг УОК-т мэдэгдсэн. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, өнөөдөр Засгийн газарт танилцуулж байгаа юм. Эндээс эцсийн шийд гарна.

Хариулах