COVID-19

ХБНГУ-д вакцин хийлгэсэн хүмүүсийн цус бүлэгнэсэн 31 тохиолдол гарчээ

“АстраЗенека” компанийн вакцин хийлгэсэн хүмүүсийн цус бүлэгнэсэн 31 тохиолдол гарсан тухай ХБНГУ-ын Пауль Эрлихийн хүрээлэнгээс мэдэгджээ. Ийм шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн ес нь нас барсныг тэд мөн онцлов. Цус нь бүлэгнэсэн хүмүүсийн хоёр нь 36-57 насны эрэгтэй бол бусад нь 20-63  насны эмэгтэйчүүд байгаа юм.

ХБНГУ-ын 2.7 сая иргэн коронавирусээс урьдчилан сэргийлэх “АстраЗенека” тарилгыг хийлгэсэн бөгөөд тэдний 800 нь одоогийн байдлаар хоёр дахь тунг тариулаад байна. Тарилга хийлгэсэн хүмүүст цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн шалтгаанаар Европын хэд хэдэн улс энэхүү вакциныг бүр, эсвэл түр хугацаагаар хориглоод байна. Хамгийн сүүлд Канад Улс 55-аас дээш насныханд энэхүү вакциныг хийхийг хориглолоо.

Үүний сацуу “АстраЗенека” компани бүтээгдэхүүнээ аюулгүй хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд вакцины нэрийг өөрчлөн “Ваксзиверия” болгосон тухай Шведийн эмийн бүтээгдэхүүний агентлагаас мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet