ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг өнгөрсөн долоо хоногт Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын цахим хуралд оролцлоо. Уг хурлыг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч адмирал Акулино удирдан 2022 онд бүс нутгийн орнуудын дэвшүүлж буй стратегийн үндсэн чиглэлийн тухай санал бодлоо солилцсон юм.

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг уг хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Зэвсэгт хүчин 2022 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэнэ, мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шинээр цэргийн баг оролцуулах, дотоодын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт оролцох, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр төр, засагт дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлж буй талаар дурдлаа. Сонирхуулахад, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар ирэх 7 дугаар сард Австралид хуралдах юм.

#Энэтхэг-Номхон далайн бүс нутаг,