ДЭЛХИЙН МЭДЭЭ

Цагдаагийн ажилтан таван настай хүүхдийг сүрдүүлжээ

АНУ-ын Мэриленд мужид цагдаагийн ажилтан таван настай хүүхдийг сүрдүүлж буй бичлэг цахим орчинд цацагдсан байна. Энэ хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 14-нд болсон ч одоо л олон нийтэд ил болж байгаа юм.

Цагдаагийн ажилтнууд Ист-Сильвер-Спрингийн бага сургуулиас нэг гудамжны зайд таван настай хүүг олсон бөгөөд сургуульд нь буцаан авчирч өгчээ. Айсандаа уйлж буй хүүг сургуулийн захирлын өрөөний сандалд хүчлэн суулгаад “Амаа тат. Чамайг зодохыг ээж чинь зөвшөөрнө гэж найдаж байна” гэхчилэн цагдаа хашгирч байгааг бичлэгээс харж болно. Мөн өөр нэг бичлэгт хүүхэд ээжтэйгээ хамт сууж байхад нь “Үүнийг юу болохыг мэдэж байна уу? Гав гэдэг юм. Үүгээр яадгийг мэдэх үү? Үгэнд ордоггүй, юу хийхээ мэддэггүй хүмүүсийг гавладаг” гэж “сургаж” байна.

Хүүгийн ээж хууль сахиулагчдын үйлдлийг зүй бус хэмээн үзэж цагдаа нарын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэр бүлиийн өмгөөлөгчийн мэдэгдэж буйгаар,  хүүхдийн сэтгэл санааны хохирлыг барагдуулаых нөхөн төлбөр шаардсан тухай “Дэйли Мэйл” уламжлав.

Эх сурвалж: Дэйли Мэйл

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet