Индонезийн сүмд дэлбэрэлт болов

Индонезийн Өмнөд Сулавеси мужийн Макассар хотын католик сүмд дэлбэрэлт болсон тухай “Жакарта пост” мэдээлэв. Сүмд ням гарагийн мөргөл болж, сүсэгтнүүд цугласан байсныг эх сурвалж уламжиллаа. Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн хүн бэртсэнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн байж магадгүй аж. Хэргийн газар цагдаа нар ажиллаж, буруутныг илрүүлэхээр мөрдөж буй.
Ташрамд, 2019 онд Шри-Ланкийн сүмд дэлбэрэлт болж 359 хүн нас барсан бөгөөд энэ хэргийг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулснаа хүлээсэн юм.
Эх сурвалж: Лента

Zochin
2021-03-29
Hohino muu azuud t1 coronachid