Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэн боловсруулж, хоёр тал албан ёсоор төслийн дараагийн шатны ажлын түвшинд шилжсэн. Миний бие ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан.

Засгийн газар өнөөдөр ТЭЗҮ эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 он хүртэлх эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер, техникийн болон ажлын зургийг боловсруулахад цаг алдалгүй эхлүүлж, ажиллахтай холбоотой үүрэг даалгавар өглөө.

2003 оноос хойш ярьж эхэлсэн энэхүү төсөл бодит ажил болох боломж бүрдсэнээр Монгол Улсын хувьд эдийн засгийг өсөлт болон бүтцийг сайжруулах, бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа хийн хоолойн давуу байдлыг бид ашиглах ёстой.

2024 он хүртэл зураг төслийн бэлтгэл ажил хийгдэнэ. 2024-2027 оны хооронд бүтээн байгуулалтын ажил хийгдэх төлөвтэй байна. Манай улс байгалийн хий хэрэглэдэг хэвшсэн улс биш учраас ойрын хугацаанд хэрэгцээ шаардлагатай хийн хэрэглээгээ хангах, хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эрчим хүчний дотоодын хэрэгцээг хийгээр хангах боломж байна гэдгийг үзэж байна.

Хоёрдугаарт шинээр бий болох хот суурин газрын хэрэглээг хий рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэр, ахуйн хэрэглээнд хийн хэрэглээг нэвтрүүлэх тооцооллыг ЭХЯ хийж байна. Энэ тооцооллыг боловсруулж дууссаны дараа Оросын талд хүргүүлж, аль чиглэлээр ямар үе шаттай эхлүүлэх вэ гэдгээ эцэслэнэ. Хийн хоолой тавигдсанаар өөрсдөө хэрэглээгээ хангах, гаргалгаагаа гаргаж авах тухай асуудал яригдаж, хоёр тал зөвшилцсөн гэж ойлгож болно" гэлээ.

#live, #Засгийн газрын ээлжит хуралдаан,