ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНАСАУ: Шинэ пуужингийнхаа талаар мэдэгдэл хийлээ

БНАСАУ саяхан шинэ төрлийн пуужингаа туршсан бөгөөд энэ талаарх албан ёсны мэдэгдлийг пүрэв гарагт хийлээ. Жо Байден АНУ-ын Төрийн тэргүүн болсноос хойш анхны шинэ зэвсгээ туршиж буй Пхеньян “Зэвсгийнхээ системийг хөгжүүлэх нь улс орныхоо цэргийн хүчийг бэхжүүлж, аюул заналхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой”  гэж онцолсон байна.

Умард Солонгосын туршсан хоёр пуужин нь тус улсын зүүн эргээс 600 км орчим газарт туршилтын байнд туссаныг Япон мэдэгдэж байв. Энэхүү тактикийн пуужингууд 2.5 тонн хүртэлх жинтэй цэнэгт хошуу тээвэрлэх чадалтайг мөн мэдэгдэлд өгүүлэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяныг баллистик пуужин туршихыг хориглосон бөгөөд энэ удаагийн туршилтыг ч АНУ, Япон, Өмнөд Солонгос буруушааж буй.

Ташрамд, шинэ зэвсэг туршихаас өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё  Жон БНСУ болон АНУ-ын армийнхан хамтран цэргийн сургуулилалт хийснийг эрс шүүмжилж,  АНУ-ын эрх баригчдад хандан хоёр улсын харилцаанд сэв суулгах алхам хийхгүй байхыг “зөвлөсөн” билээ. Түүнчлэн БНАСАУ-ын иргэн  иргэн Мүн Чол Мёныг АНУ-д шилжүүлэн өгөх болсныг ч Пхеньян эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet